Хэнтий аймгийн танилцуулга

Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг Монгол улсын ууган 4 аймгийн нэг бөгөөд Хэнтийн уулархаг нутгийн ихэнхийг эзэлнэ. Хэрлэн, Онон голын сав нутагт оршино.

Тус аймаг Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ аймагтай хойд талаараа Оросын холбооны улстай хил залгана.

Нийт хүн амын дийлэнх хувийг Халх, Буриад, Урианхай, Казак, Дөрвөд, Баяд, Дарьганга, Хамниган зэрэг ястан бий.

Байршил: Улаанбаатар хотоос зүүн тийш 330 км оршдог.

Засмал замаар холбогдсон.

Далайн түвшнээс дээш 1880-2450 м өргөгдсөн.

Нутаг дэвсгэр: 80,3 мянган км2.

Засаг захиргаа: 18 сум 5 тосгон 88 багтай.

Аймгийн төв: Чингис хот. Чингис хотын төвд 19.3 мянган хүн амьдардаг.

Уур амьсгал: Нийт нутгийн 10% чийглэг, 40% бага зэрэг чийглэг, 50% хуурай уур амьсгалтай.

Аймгийн сүлд: Цагаан шонхор шувуу.

Хэнтий аймгийн 9 гайхамшиг

1. Бурхан халдун уул

2. Балдан бэрээвэн хийд

3. Чингисийн гэрэлт хөшөө

4. Дэлүүн болдог

5. Хар зүрхний хөх нуур

6. Хэрлэнгийн хөдөө арал

7. Өглөгчийн хэрэм

8. Рашаан хад

9. Дуурлиг нарсны хүннүгийн булш

Бурхан халдун уул
Балдан бэрээвэн хийд
Чингисийн гэрэлт хөшөө
Дэлүүн болдог
Хар зүрхний хөх нуур
Хэрлэнгийн хөдөө арал
Өглөгчийн хэрэм
Рашаан хад
Дуурлиг нарсны хүннүгийн булш

Чингис хааны түүх

Чингис хаан 1162 оны хар морин жил одоогийн Хэнтий аймгаас Дадал сумын нутаг Онон мөрний Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэй баатар, Өүлэн эхийн ууган хүү болон мэндэлсэн. Түүний нэр Тэмүүжин.

Тэмүүжин төрөхдөө бадируун биетэй, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, баруун гартаа шагайн чинээ нөж атган төрсөн билээ.

Есүхэй баатар хүү төрлөө хэмээн билэгшээж тэмдэггүй шарагч гүү гаргаж Өүлэн хатандаа шөл уулгажээ.

Тэр гүүнийхээ дэлүүг газарт булж тэр газар нь Дэлүү булдаг хэмээн нэрлэгдэн явсаар Дэлүүн болдог болсон.

Дэлүүн Болдогоос баруун хойш Баян-Овоо уулын зүүн суганаас хүйтний булаг гарч байгаа.

Түүнийг Тэмүүжинг угаасан ус хэмээн ярьдаг бөгөөд Хажуу булаг гэнэ.

Үүнийг Өүлэн хатанд цай чанаж өгч байсан хэмээн домог бий. 1189 онд Тэмүүжин 28 насандаа Хамаг монголын эзэн Чингис хаан хэмээн өргөмжлөгдсөн.

Мөн 1206 онд Монголын нэгдсэн улсыг байгуулж тунхаглаад Чингис хаан цолноо дахин өргөмжлөгдсөн.

Чингис хаан овог аймгаар амьдрах хуучин ёсыг халж мянганы зохион байгуулалтанд орж эгэл ардын дундаас мянганы ноён томилж Их засаг хуулийг зохиолгон Монгол төрийн өнө удаан оршин тогтнох үндэс суурийг тавьсан юм.

Их хаан 1227 оны улаагчин гахай жил таалал төгсжээ.

Чингис хаан Бөртэ, Есүй, Есүгэн, Хулан, Ибага хатадтай 6 хүүтэй 5 охинтой билээ. Түүний их хэргийг алтан ургийн хаад үргэлжлүүлэн 400 гаруй жил монголын их гүрэн оршин тогтносон билээ.