Манай аялалууд

 

Эзэн Чингисийн хаалга

Их Монгол гүрний гал голомт эзэн богд Чингис хааны өлгийн нутаг Хэнтий аймаг нь 1923 онд байгуулагдсан манай улсын ууган аймгуудын нэг билээ. Нутгийн хойд цэг нь Дадал сумын Балж голын хөндий, урд цэг нь Галшар сумын нутгийн өмнөд зах, баруун цэг нь Цэнхэр мандал сумын нутаг Хэрлэн мөрний баруун гарын цутгал Хуцын голын адаг, зүүн цэг нь Баян – овоо сумын Хэрлэнгийн Батхаан – Овоо, хамгийн өндөр цэг нь Өмнөдэлгэр сумын нутагт орших Хэнтий нурууны салбар уул 2362м өндөрт орших Хан Хэнтий уул, нам цэг нь Хэрлэн мөрөн юм. Аймгийн төв нь Чингис хот Улаанбаатар хотоос 330 км зайд оршдог.

Хан Хэнтий нутгийг зорин ирэх эрхэм таныг үндэсний уламжлалаа сэргээн өвлүүлэх, байгаль ан амьтандаа хамгаалах зорилго бүхий аялал жуулчлалын олон төрлийн арга хэмжээ болон хээрийн цэнгэг агаараар амьсгалан, байгалийн сайхныг биширч, эцэг өвгөдийнхөө түүхээр бахархан, нэн ховор ургамал, амьтан, загас, шувуу, домогт хурдан хүлгүүдийг бахдан харах, Монголын гайхамшигт бүхэн таныг хүлээж байна.

 

Бурхан Халдун уул

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хэрлэн голын баруун цутгал болох Богдын голын эхэнд далайн төвшнөөс дээш 2362 метр өндөрт оршино. Бурхан Халдун уул нь монгол туургатны өвөг дээдэс, эх түүхийн голомт нутаг билээ. “Монголын нууц товчоо” – ны эхний бүлгүүдэд одоогоос 1400 орчим жилийн өмнө Чингис хааны өвөг дээдэс оршин сууж байсан, Урианхай нар Х зууны үед бурхан Халдун ууланд шүтээн босгоод тахиж байсан тухай баримт байдаг.

 

Хар зүрхний хөх нуур

Улаанбаатар хотоос 220 орчим км, Багануур хотоос зүүн зүгт 93км зайд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт оршино. Тэмүжин Тайжуудаас зугтаж гарсны дараа “тэнд нийлэлдэн одож, Бурхан Халдуны өвөрөө Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний хөх нуурт нутаглаж ахуйд, тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ” хэмээн “Монголын нууц товчоо” – ны 89 – р зүйлд өгүүлжээ. Түүнээс хойш гурван жил орчмын дараа Тэмүжин нар Жамухаас салж нүүн энд нутаглаж байсан хэмээн “Монголын нууц товчоон” – д өгүүлдэг түүхт газар мөн болой.

 

Дуурлиг нарсны хүннүгийн дурсгал

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвийн өмнөх дугуйран ургасан нарсан ой дотор Хүннүгийн язгууртны 300 орчим булш тархан байрлах бөгөөд эдгээр булшны малтлагын үр дүн Хүннүгийн язгууртны булшны бүтэц зохион байгуулалтын талаар багагүй шинэ мэдээлэл цуглуулснаас гадна морины тоног хэрэгсэл, авсны алтан чимэг, хүрэл дэнгийн цөгц, гүц, хүрэл толь, шувууны дүрстэй чулуун зүүлт, хаш эдлэл, хүрэл болон төмөр тогоо, төмөр шанага, шүүлтүүр, угалзарсан хөөмөл хээтэй бүсний алтан чимэг, гоёмсог хийцтэй шавар ваар зэрэг ховор олдвор эд өлгийн зүйлсийг илрүүлжээ.

 

Балдан Бэрээвэн хийд

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хүрээ гурван Жаргалантад Ар Халхын цагаан Утай Гүмбүм буюу Балдан Врайбун хийд бий. Балдан Врейбун хийд нь Сэцэнхан аймагтаа төдийгүй Ар Халхын таван том хийдийн тоонд ордог байжээ. Хийдийн эргэн тойрных нь ууланд байгаль эхээс заяасан үзэсгэлэнт тогтоц, ургаа хад чулууг, ашиглан чулуун бурхад, ном судар, бичээс, соёмбо урласан байдаг. Одоо энэхүү ариун дагшин газар дахь Билэг-Өлзийт сүм, Жүдийн дуганыг сэргээн засварлан ашиглалтанд оруулсан бөгөөд жил бүр бүтээлийн хурал чуулдаг, гадаад дотоодын олон жуулчдын байнгын очдог газрын нэг билээ.

 

Монгол хатдын өргөө

Монгол төрийн цэцэн билэгт их хатдын өлгий нутаг, Халхын Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошууны нэгэн хэсэг болох Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарсны дэнж хэмээх газар Монгол төрийн үе үеийн түүхийг бүтээлцсэн их хатдад зориулсан хүндэтгэлийн өргөө цогцолборыг 2011 онд барьж байгуулжээ. Энэ нутагт Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан Улсын эх дагина Ц. Дондогдулам, Н. Гэнэнпил нар төрж өссөн гэдэг. Монгол хатдын богтаг малгайн хэлбэртэй гол өргөөг тойруулан дөрвөн их суварга, есөн цагаан гэрийг босгожээ. Гол өргөөний хойморт их хатдын сэнтийг урлан залсан байх бөгөөд домогт Алан-гуа, Өүлэн эх, Бөртэ үжин, Сорхагтани бэхи, Дөргөн хатан, Мандухай сэцэн, Өндөр гэгээний ээж Ханд-цамц, Галдан бошготын хатан Ану, VIII Богд хааны хатан Ц. Дондогдулам, Н. Гэнэнпил нарын хөргийг байрлуулж, өргөөний голд есөн хөлт цагаан тугийг залсан байна.

 

Хэнтий аймгийн хэмжээнд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд

Аж ахуй нэгжийн нэр Жуулчны баазын нэр Хаяг байршил Байгуулагдсан он Гэр Ор
1 Их Засаг их сургууль Хүннү хөдөө арал Дэлгэрхаан сум Улаанбаатараас 300 км, аймгийн төвөөс – 130 км 1992 Гэр – 21

Өрөө – 26

150
2 Хан Хэнтий трэвел Баянгол Өмнөдэлгэр сум Улаанбаатараас 250 км, Аймгийн төвөөс 180 км, Сумын төвөөс – 5 км 1993
3 Чингисийн тоонот ХХК Чингисийн тоонот Биндэр сум 3-р баг /Улаанбаатараас – 416 км, аймгийн төвөөс – 166 км Биндэр сумын төвөөс зүүн урагш – 7 км/ 2001 Люкс гэр – 6

Энгийн гэр – 40

150
4 Хөх нуур ХХК Хар зүрхний хөх нуур Цэнхэрмандал сум Улаанбаатараас – 210 км, аймгийн төвөөс 190 км, сумын төвөөс 45 км 2005 Өрөө – 10 50
5 Мон Хэнтий ХХК Өндөрхаан Хэнтий аймаг Хэрлэн сум Улаанбаатараас 330 км, аймгийн төвөөс – 6 км 2005 Гэр – 3

Өрөө –

250
6 Чингисийн гурван нуур Чингисийн гурван нуур Дадал сум Улаанбаатараас 600 км, аймгийн төвөөс 280, сумын төвөөс 3 км 2006 Гэр – 13 250
7 Балжхай ХХК Гүр хаан Жамух Биндэр сум Улаанбаатараас 410 км, Аймгийн төвөөс 180 км, сумын төвөөс – 5 км 2006 Гэр – 6 30
8 Стратажео ХХК Чингисийн өлгий Батширээт сум Улаанбаатараас 410км Аймгийн төвөөс 180 км сумын төвөөс 15км 2007 Гэр – 19 100
9 Биндэр Дэлүүн Болдог Онон хурх Биндэр сум Улаанбаатар хотоос 410км аймгийн төвөөс 175км сумын төвөөс 5км 2009 Гэр – 6 20
10 Онон цэнт ХХК Онон цэнт Дадал сум Улаанбаатараас 592км Аймгийн төвөөс 282км сумын төвөөс 12км 2009 Гэр – 4

Өрөө – 2

16
11 U and W Өглөгчийн хэрэм эко-лоож Батширээт сум Улаанбаатараас 365км аймгийн төвөөс 60 км 2010 Гэр – 10 21
12 Камку ХХК Алтаргана Дадал сум Улаанбаатараас 500км Аймгийн төвөөс 270км сумын төвөөс 5 км 2010 Гэр – 10

Өрөө – 8

70